мөнх-уул

хувийн эрүүл ахуй

10:46 , 2016-11-18 .. Бичигдсэн: эрүүл мэнд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Арьс, үс, гэзэг, гар хумс, хамар амны хөндий, шүд, хувцасны ариун цэвэр хамаарагдана. Усыг аманд балгаж гар нүүрээ угааснаар усан дахь бохир буюу элдэв төрлийн өвчний үүсгэгч нянг салст бүрхүүлээр дамжуулан хөөл боловсруулах эрхтэнрүү оруулж өвчлүүүлнэ. Мөн амны хөндийд ихэнхдээ байдаг идээлүүлэгч нян нүүр гарын арьсанд наалдаж батга, хатиг гарах боломж нээгддэг. Та гар нүүрнийхээ арьсны хуурай юмуу, тослогтойг заавал мэдэж байх шаардлагатай. Хуурай арьс нь амархан атираа сууж ширүүсэн хогжруутаж, арьсны өөрийн өнгө нь буурч наснаасаа эрт хөгширөх төлөвт орж, овор суулгана.
Арьсны хуурайшил нь дотоод, гадаад олон төрлийн шалтгаанаас нөлөөлдөг. Энэ удаад ариун цэвэртэй холбогдох хуурайших, түүнээс хамгаалах талаар бичье.
Гар нүүрний арьсыг тослог багатай савангаар савандах, хэтэрхий хүйтэн усаар угааснаас арьс хуурашиж болно. Иймд хуурай арьсыг тослогтой савангаар угаах, боломжтой бол гар нүүр угаахдаа буцалгаад хөргөсөн буюу халуун бүлээн ус, мөн хүйтэн халуун усыг сэлбэж угаах нь нүүр гарын арьсны доорх цусны судсыг өргөсгөж, нарийсгаж өгснөөрөө тэндэх тэжээл нь байжран, мэдрэлийн салаа ширхгийг сэдээн сэргээж өгдөг сайн нөлөөтэй бөгөөд угаасны дараа зөөлгүүлэх тос, цөцгий, сүү, өндөгний шар зэрэг тэжээлтэй зүйлийг түрхэж болно. Нүүрийг угаахдаа булчингийн ширхгийн дагуу зөөлөн шавшиж угаах ёстой. 
Гар нь өвчний нянг хамгийн ихээр агуулдаг, хумсан дор 95% нь байрлана. Нүүрэнд гарсан ганц батгыг бохир гараар шахахад 25 сая хүртэл үржиж олширдог байна. Ийм гар, хумсыг бохирдох тоолонд угаах шаардлагатай бөгөөл хоол идэхийн өмнө заавал угааж занших хэрэгтэй. Техникийн ажилчид цэвэрлэгээ хийх үедээ хумсны завсар, саван чигжиж, ажлаа дуусгаад хумсан доор хир, нян үрждэггүй байна. Гарын саван, сойзны тусламжтайгаар угаах ба элдэв халдварт өвчнөөс хамгаалахын тулд их бохирдсон үед 0,2-0.5 рагмм хлораминыг юмуу 5-20 грамм хлорын шохойг 100 грамм усанд хийж найруулан сүүн уусмалаар ариутган цэвэрлэж байхыг мартаж бологүй. 1479437305

Сэтгэгдэл үлдээх

17:23 , 2020-12-08 .. Бичсэн: Зочин
Arai tovch bicheerei

17:23 , 2020-12-08 .. Бичсэн: Зочин
Nice


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

unegui
monos
хувийн эрүүл ахуй
МNBA playoff

Ангилалууд

эрүүл мэнд
шинэ мэдээлэл
NBA playoff шилдэг тоглолтууд

Сүүлийн бичлэгүүд

сэтгэлзүйн эрүүл мэнд
NBA
хувийн эрүүл ахуй
NBA playoff эхэллээ
nba
:D
(гарчиггүй)
булчингын эд
(гарчиггүй)
тамхи

Найзууд




:-)
 
xaax